Сувилагч, эмнэлгийн бусад тусгай мэргэжилтний хөгжлийн замнал

И-мэйл Хэвлэх PDF

Түүх сөхөхүй...

Монголын сувилагчдын нийгэмлэгийг үүсгэн байгуулагч М.Шагдарсүрэнтэй хөөрөлдөж Сувилахуйн хүн хүчний менежмэнт” судалгааны ажлаас түүхийг сөхөж Уншигч та бүхэнд сонирхолтой, түүхтэй мэдээллүүдийг хүргэж байна.

Ардын хувьсгал ялсан 1921 оны үеэс хүн амын эрүүл мэндийг төрөөс анхаарч, Зөвлөлт Орос улсын улаан армийн эмч нарыг цэрэг, ардад Европ эмнэлгээр үйлчлүүлэх, тэднийг дагалдуулан бичиг үсэгийн мэдлэгтэй хүнийг европ ёсны эмнэлгийн арга барилд сургах ажлыг эхлэн зохион байгуулсан байна. Энэ үед шашны мамба дацанд суралцсан 800 шахам лам-оточ /Б.Дэмбэрэл/ уламжлалт эмнэлгийн аргаар хүн ардад сайн санааны болон өргөл барьцат аргаар тусламж үзүүлж байв. Лам оточийг орон тоогоор европ эмнэлгийн салбарт ажиллуулахыг 1930 оноос зогсоосон байна.

1926 онд анх удаа эмнэлгийн хүн хүчнийг сургах тухай шийдвэрлэж, Дотоод явдлын яамны Эрүүлийг хамгаалах газрын дэргэдэх комиссын анхдугаар хурлын тогтоолд: 1926 онд багтаан 35 аас доош насны одоо ажиллаж байгаа төвд эмнэлгийн эмч нараас 30 хүнийг цуглуулж 6 сарын хугацаагаар курс хийлгэж , Европ эмнэлгийг мэргэжүүлэх, төвд эмнэлгийг давтан сайжруулах мөн 30-с доош насны бичиг үсэг төсөөлөх 15 бүсгүйг сонгон томилж асран сувилагч нарын курсд ирүүлэхэд туслахыг Намын төв хорооны бүсгүйчүүдийн хэлтэст гуйн явуулж нэгэн зэрэг цуглуулан сургууль үйлдүүлэхээр тогтоосны дагуу 23 эрэгтэй, 2 эмэгтэй суралцсан байна. Энэ курсд суралцсан Д.Рэгзэн 1927-1929 онд Герман улсад суралцагчдын эмчээр ажиллаж байв.

БНМАУ-ын дотоод явдлын яамны Эрүүлийг хамгаалах газар 1929 онд сувилагч бэлтгэх 2 жилийн курс байгуулж, 20 эмэгтэйг элсүүлж суралцуулсан байна.  1931 онд Ардын Засгийн газар эмнэлгийн дунд боловсролын ас уудлыг авч хэлэлцэн сувилагчийн курсыг Улаанбаатар хотын эмнэлгийн техникум болгон өөрчлөн зохион байгуулж 3 жилээр сургалт явуулахаар Сайд нарын зөвлөлийн 1931 оны 8 дугаар сарын 21 ны 17-р тогтоолоор шийдвэрлэсэн байна.

Сувилагчийн курс хүн эмнэлгийн техникумд суралцагчид 1930 онд 85, 1931 онд 100 хүн суралцсан, 1930 онд 12 сувилагч, 1931 онд эх нялхасын сувилагч 17 төгссөн тухай тайлагнаж, 1932-1933 онд суралцагсад 120 болон эх нялхасын сувилагч 20 эмнэлгийн сувилагч 35 төгсөх тухай дурдсан байна. Мэргэжлийн бага эмч хүрэлцээгүй учраас Зөвөлөлт холбоот Орос улсын эмнэлгийн дунд сургуульд 1931 онд 30 хүн суралцуулахаар явуулсан, 1932 онд 22 хүнийг явуулахаар шийдвэрлэсэн байна. 1931 онд 13 аймагт эмнэлгийн салбар 47 байгаагаас 42-т нь бага эмч, сувилагч ажиллаж, хүн амд анхан шатны тусламж үзүүлэх ажлыг гүйцэтгэж байв. Ховд, Улаангомын эмнэлгийн салбарыг түшиглэн тэр үед олноор байгуулагдаж байсан нэгдэл /колхоз/-ийн хүн амд анхан шатны тусламж үзүүлэх зорилгоор 2 сарын хугацаатай сувилагчийн курс зохион байгуулж сувилагчдыг бэлтгэсэн . 

Эмнэлгийн дунд мэргэжлийн боловсон хүчин бэлтгэлтийн 1930-1938 оны байдлыг 1939 онд хуралдуулсан эмнэлгийн ажилчдын зөвлөлгөөнд хэлэлцүүлсэн байна. Хүн эмнэлгийн техникумд суралцагчдын тоо жил дараалан өссөн байна. 1934 онд 80, 1935 онд 90, 1936 онд 100, 1937 онд 110, 1938 онд 228, 1939 онд 271 хүн суралцах болжээ.

1939 онд суралцагчдад 1-р курст 76, 2-р курст 48, 3-р курст 38, бэлтгэл ангид 80, үүнээс 21 нь хасаг ангид, 1938 оноос эм найруулагч бэлтгэх түр сургуульд 25 хүн сурч байна гэж Эрүүлийг хамгаалах яамны орлогч сайд Дамдин тэр үед илтгэлдээ тэмдэглэж ирсэн байна.


Сургуульд суралцагчдын тоо нэмэгдэхийн хэрээр төгсөгчид өссөн байна. Тухайлбал, Сургууль төгсөгчдийн тоо 1930 онд 12, 1931 онд 17, 1932 онд 45, 1933 онд 7, бүгд 81 сувилагч, 1934 онд бага эмч 10, 1935 онд 2, 1936 онд 14, 1937 онд 17, 1938 онд 19 бүгд 62 бага эмч төгсөж байсан юм. Билээ.

 

 

Share
Сүүлд шинэчлэгдсэн ( 2014 оны 7-р сарын 29, Мягмар гариг, 14:33 )  


Get the Flash Player to see this player.

time2online Joomla Extensions: Simple Video Flash Player Module

Манай сайтын зочид

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр1
mod_vvisit_counterӨчигдөр0
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт1
mod_vvisit_counterӨнгөрсөн 7 хоногт0
mod_vvisit_counterЭнэ сард1
mod_vvisit_counterӨнгөрсөн сард0
mod_vvisit_counterНИЙТ684712
Таны IP: 34.228.143.13
 , 
Өнөөдөр: 2-р сар 16, 2019

Эрүүл Мэндийн яам Эрүүл Мэндийн Хөгжлийн төв Нийслэлийн Эрүүл Мэндийн газар

САНАЛ АСУУЛГА

Та Монголын Сувилагчдын Нийгэмлэгийн талаарх мэдээллийг хаанаас авдаг вэ?

ЦАГ АГААРЫН МЭДЭЭ

Stroy inotur Tourism