Бидний тухай

МОНГОЛЫН СУВИЛАГЧДЫН НИЙГЭМЛЭГИЙН ДҮРЭМ

И-мэйл Хэвлэх PDF

/Монголын сувилагчдын нийгэмлэгийн дүрмийн нэмэлт өөрчлөлтийг 2000 оны 05 дугаар сарын 26-нд хуралдсан Анхдугаар  бага хурлаар, 2 дахь нэмэлт өөрчлөлтийг 2008 оны 03 дугаар сарын 26,27-ны өдрүүдэд хуралдсан бага хурал, чуулганаар, 3 дахь нэмэлт өөрчлөлтийг 2013 оны 08 дугаар сарын 29, 30-ны өдрүүдэд хуралдсан чуулган, бага хурлаар  тус тус хэлэлцүүлэн батлав./

Нэг. Нийтлэг үндэслэл

Зүйл 1. Нэр ба байршил

  1. Нийгэмлэгийг Монголын сувилагчдын нийгэмлэг гэх ба товчоор МСН гэж бичнэ.
  2. Монгол улсын нийслэл Улаанбаатарт удирдлага  нь төвлөрөн байрлана.
  3. МСН нь  салбар нийгэмлэгүүдээс бүрдэж үйл ажиллагаагаа явуулах ба салбар нийгэмлэгийн төв нь тухайн аймаг хотод байрлана.

Зүйл 2. МСН-ийн тодорхойлолт

МСН нь эмнэлгийн сувилагчдыг сайн дурын үндсэн дээр нэгтгэсэн, гишүүддээ үйлчилдэг, ашгийн төлөө бус, төрийн бус байгууллага болно.

Зүйл 3. Хууль эрхийн хүрээ

1. МСН нь Монгол улсын үндсэн хууль, төрийн бус байгууллагын тухай хууль болон бусад холбогдох хууль, тогтоомж, журамд нийцүүлэн үйл ажиллагаагаа явуулна.

2. МСН нь хуулийн этгээд бөгөөд байгууллагын эмблем лого, албан бичгийн хэвлэмэл хуудас, тамга /тэмдэг, СН-ийн дардас/ хэрэглэнэ. (энэ хэсэгт  2013 оны чуулганаар нэмэлт оруулав)

3. МСН нь өөрийн хөрөнгө, мөнгөн сангийн данстай байна.

Хоёр. МСН-ийн Зорилго, Зорилт, Үйл ажиллагаа, Эрх үүрэг

Зүйл 4.  Зорилго

Сувилагчдын мэргэжлийн эрхийг хамгаалах, тэдний мэдлэг, дадлага, бүтээлч үйл ажиллагааг хөгжүүлэх, дэмжих, сувилахуйн тусламж, үйлчилгээг боловсронгуй болгох, нийгмийн эрүүл мэндийг хөгжүүлэхэд оршино.

Зүйл 5. Зорилт

1. Монгол улсын хүн амын эрүүл мэндийг дэмжих, эрүүл аж төрөх, сайн сайхан аж байдлын төлөө сувилахуйн тусламж үйлчилгээний чанар, стандартыг сайжруулах

2. Сувилахуйн боловсрол, судалгаа шинжилгээний ажлыг өргөжүүлэн, сувилахуйн шинжлэх ухааныг бодит байдлаар хөгжүүлэх.

3. Сувилагчийн мэргэжлийн болон хүний эрхийг хамгаалах, ёс зүй, харилцааны соёлыг сайжруулан, гишүүнээ бүх талаар хөгжүүлэн дэмжих.

4. Засгийн газар болон, харилцах бусад бүх байгууллагын үйл ажиллагаанд сувилагчийн төлөөлөл болон оролцох, сувилагчдын  дуу хоолойг хүргэх.

Зүйл 6. Үйл ажиллагаа

1. Сувилахуйн асуудлаар баримтлах, ойрын болон хэтийн бодлого, чиглэл төлөвлөлт, боловсруулах,хэрэгжүүлэх. Анагаах ухааны хөгжил, дэвшил технологийн шинэчлэлийн эринд Монгол улсын эрүүл мэндийн салбарын салшгүй хэсэг болох сувилахуйн салбарын хөгжлийн талаар дүгнэлт хийх, энэ чиглэлээр, эрх барих үүрэг гүйцэтгэж байгаа хүмүүст зориулан мэдээлэл, зөвлөмж боловсруулах.

2. Сувилагчдын нийгэм, эдийн засгийн байдал, ажиллах нөхцөл /цалин, урамшуулал, тэтгэвэр, тэтгэлэг,/ бусад тулгамдсан асуудлаар судалгаа, дүн шинжилгээ хийж, шийдвэр гаргагч байгууллага, эрх бүхий хүмүүстэй санал солилцох, асуудал боловсруулж, шийдвэрлүүлэх, сувилагчдын нийтлэг сонирхлыг төлөөлөх.

3. Сувилагчдын дипломын өмнөх буюу дараах тасралтгүй сургалт, түүний тогтолцоо, агуулга, багшлах боловсон хүчний асуудлыг хөгжүүлэн дэмжих

4. Нийгмийн эрүүл мэндийн асуудалд сувилагчдын үүрэг оролцоог нэмэгдүүлэх, байгууллага хувь хүн, олон нийтийг эрүүл мэндийн мэдээллээр хангах, сонирхсон хэсэг бүлгийн дунд хэлэлцүүлэг цуглаан зохион байгуулах.

5. Сувилагчдын мэдлэг мэргэжлээ дээшлүүлэх, боловсролын болон мэргэжлийн зэрэг цолоо ахиулах, судалгаа шинжилгээний ажлыг дэмжин мэргэжлийн болон удирдлагын туслалцаа үзүүлэх.

6. Сувилагчдын санал бодлоо чөлөөтэй солилцох гүүр нь байж, тэдэнд зориулан мэргэжлийн болон бусад чиглэлийн ном сурах бичиг, сонин, сэтгүүл, зөвлөмж, бусад мэдээллийн материалуудыг эрхлэн гаргах.

7. Сувилахуйн олон талт арга хэмжээг хөгжүүлэх төслүүдийг боловсруулах, ийм төрлийн үйл ажиллагааг дэмжих, хэрэгжүүлэх

8. ОУ-ын сувилагчдын нийгэмлэгийн гишүүн болох, сувилагчдын үйл ажиллагаанд олон улсын харилцаа холбоог хөгжүүлэн дэмжих, ОУСН-ийн ивээл дор зохион байгуулагдаж байгаа арга хэмжээнд оролцох, дэмжих.

Зүйл 7. МСН-ийн эрх:

1. Сувилагчдын салбар нийгэмлэг байгуулах, татан буулгах.

2. Сувилагчдаас туурвисан чухал ач холбогдол бүхий бүтээлийг урамшуулах, шагнах

3. Сувилгаа үйлчилгээний ажилд онцгой гавъяа байгуулсан Монгол улсын ба гадаад орны сувилагч нарыг бусад байгууллагатай санал тохиролцон, нийгэмлэгийн хүндэт гишүүний, өргөмжлөл олгон, хүндэт дэвтэрт бичиж алдаршуулах, урамшуулах.

4. Салбар нийгэмлэгүүдийн тайланг жилийн эцэст авч дүгнэх.

Зүйл 8. МСН-ийн үүрэг:

1. Нийгэмлэгийн үйл ажиллагааны бодлого, ойрын ба хэтийн төлөвийг тодорхойлж, салбар нийгэмлэгүүдийн санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавина.

2. Аймаг хотын сувилагч нарын салбар нийгэмлэг байгуулж, тэдгээрийн ажлыг зохицуулан арга зүйн чиглэл удирдамжаар хангана.

3. Нийгэмлэгийн ажил төрлийн холбоотой дүрэм, заавар, журам боловсруулна.

4. Сувилагчдын онол, практикийн мэдлэг, дадлагыг дээшлүүлэх, сайжруулах шаардлагатай үед тэдний мэргэжлийн эрхийг хамгаалах ажил зохион байгуулна.

5. Болзошгүй аюул, ослоос сэрэмжлэх, ОУ-ын найрамдал хамтын ажиллагаааг хөгжүүлэх арга хэмжээг дэмжин, нийгэмлэгийн гишүүдийг идэвхтэй оролцуулна.

Гурав. Гишүүнчлэл

Зүйл 9.  Сувилагчийн тодорхойлолт

Монгол улсын хуулиар зөвшөөрөгдсөн сувилагч бэлтгэх мэргэжлийн сургуулийг төгссөн, сувилахуйн ухааны боловсролын болон мэргэжлийн зэрэг цолтой хүнийг сувилагч гэнэ.

Зүйл 10. Гишүүдэд тавигдах шаардлага

1. МСН-ийн гишүүнчлэл нь арьс өнгө, сүсэг бишрэл,үндэс угсаа, улс төр, хүйс нийгэмд эзлэх байр сууриар, ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг байна.

2. МСН-ийн үйл ажиллагааг дэмжиж, дүрмийг зөвшөөрөн, хүсэлтээ гаргасан сувилагч, анагаах ухааны тусгай мэргэжилтэн нар МСН-ийн гишүүнээр элсч болно.

3. МСН-ийн гишүүн нь нийгэмлэгийн анхан шатны аль нэг байгууллагад харъяалагдана.

4. МСН-ийн гишүүд нь хүлээх ажлын хариуцлагаас шалтгаалан гишүүд, тэргүүлэгч гишүүд, хүндэт гишүүн, гадаад дотоод зөвлөх гишүүн гэсэн төрөлтэй байж болно.

Зүйл 11.  Гишүүний эрх:

1. Мэргэжлийн дадлага туршлага, мэдлэгээ дээшлүүлэх талаар дэмжлэг туслалцаа авах.

2. Судалгаа шинжилгээний ажилд оролцох, ажлын туршлага үр дүнг хэлэлцүүлэх, нэвтрүүлэх, хэвлүүлэхэд зөвлөлгөө, дэмжлэг, туслалцаа авах

3. Аливаа шагналд ажил, бүтээлээ дэвшүүлэх, мэргэжлийн зэрэг ур чадвараа хамгаалах асуудлаар нийгэмлэгийн дэмжлэг авах

4. МСН-ийн удирдах байгууллагад сонгох, сонгогдох сонгуульд нэрээ дэвшүүлэх, татгалзах

5. МСН-ийн аль ч шатны бодлого боловсруулах, хэлэлцэхэд санал, санаачлага гаргах, биечлэн оролцох

6. Нийгэмлэгийн гишүүн сувилагчид нь сувилах эрх авах, хамгаалах болон дотоод, гадаадын сургалтанд хамрагдах талаар давуу эрх эдэлнэ.

Зүйл 12.  Гишүүний үүрэг:

1. МСН-ийн дүрэм, бодлого шийдвэрийг биелүүлэхийн төлөө идэвхтэй үйл ажиллагаа явуулах.

2. Мэргэжлийн мэдлэг, дадлагаа байнга дээшлүүлж ажиллах

3. Эрхэлсэн ажилдаа дүн шинжилгээ хийж, ШУ, техник технологийн ололт, тэргүүн туршлага нэвтрүүлэх талаар санаачлагатай ажиллах

4. Хүн амын дунд нийгмийн эрүүл мэнд, эрүүл аж төрөх ёс, гэр бүл төлөвлөлт, сувилгааны арга зүй ухааныг өргөн сурталчлах, зааж сургах

5. Сувилагчийн ажил мэргэжлийн эрх үүрэг, ёс суртахууны хэм хэмжээг чандлан сахих

6. Гишүүний татварыг тогтоосон журмаар өгч нийгэмлэгийн сан хөмрөгийг арвижуулахад дэмжлэг үзүүлнэ.

Зүйл  13. Гишүүнээс чөлөөлөх ба дахин элсүүлэх

МСН-ийн гишүүн нийгэмлэгээс сайн дураараа гарах, дахин элсэх асуудлыг харьяа анхан шатны салбар нийгэмлэгийн удирдах зөвлөл шийдвэрлэнэ.

Зүйл 14. МСН-ийн гишүүн байхаас чөлөөлөх

1. МСН-ийн дүрмийг зөрчсөн, ёс суртахууны болон мэргэжлийн ноцтой алдаа дутагдал гаргасан.

2. Татвараа удаа дараалан хугацаанд нь төлөөгүй

3. Гишүүний хүлээсэн үүргээ биелүүлээгүй, сувилагчийн тангараг, эрхэмлэх ёс зүйг зөрчсөн.

Зүйл 15. МСН-ийн гишүүнд дахин элсүүлэх

1. Гаргасан алдаа дутагдлаа ухамсарлаж, өөрөө дахин элсэхээр өргөдөл гаргасан

2. Гишүүний татварыг нөхөн төлж, дахин элсэхээр өргөдөл гаргасан.

Дөрөв. Бүтэц зохион байгуулалт

Зүйл 16.Чуулган

1. МСН-ийн дээд эрхийг барих байгууллага нь  4 жилд нэг удаа хуралдах нийгэмлэгийн Чуулган байна. Чуулган нь бага хурлын гишүүд болон, аймаг хотын салбар  нийгэмлэгийн гишүүдийн хурлаас сонгогдсон төлөөлөгчдөөс бүрдэнэ.

2. Нийгэмлэгийн чуулганы чөлөө цагт түүнээс сонгогдсон удирдах зөвлөл нийгэмлэгийн үйл ажиллагааг удирдан явуулна.

3. Удирдах зөвлөл нь нийгэмлэгийн тэргүүн бөгөөд удирдах зөвлөлийн дарга, дэд тэргүүн, нарийн бичгийн  дарга, гишүүд зэрэг 13-15 хүний бүрэлдэхүүнтэй байна.(энэ хэсэгт 2008 оны чуулганаар, гишүүдийн тоог шинэчлэн тогтоосон)

4. МСН-ийн удирдах зөвлөлд өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулж ажиллах хариуцлагатай нарийн бичгийн даргыг нэг орон тоогоор томилон ажиллуулж болох ба шаардлагатай тохиолдолд дахин нэг хүнийг нэмж ажиллуулж болно. (энэ хэсэгт  2008 оны чуулганаар нэмэлт оруулав)

5. МСН-ийн чуулганаар хэлэлцэх асуудал:

- МСН-ийн тайлан, цаашдын зорилт

- МСН-ийн хяналтын зөвлөлийн тайлан

- Шаардлагатай бол нийгэмлэгийн дүрэмд оруулах нэмэлт өөрчлөлтийн тухай асуудал

- МСН-ийн удирдах зөвлөл, хяналтын зөвлөл, нийгэмлэгийн тэргүүн, дэд тэргүүнийг сонгох

- Сувилахуйн тулгамдсан болон цаг үеийн бусад асуудал

Зүйл 17. Бага хурал

1. МСН-ийн зөвлөх байгууллага нь 2 жил тутам хуралдах бага хурал бөгөөд бага хурал нь бага хурлын гишүүний дараах төлөөлөлтэй байна. Үүнд:

- Аймгуудын салбар нийгэмлэгүүдийн дарга

- Нийслэлийн 9 дүүргийн салбар нийгэмлэгийн тэргүүн

- Улсын чанартай нэгдсэн төв эмнэлгүүдийн нийгэмлэгийн дарга нараас тус тус бүрдэнэ.

2. МСН-ийн бага хурлаар хэлэлцэх асуудал:

- МСН-ийн үйл ажиллагааны илтгэл

- МСН-ийн зорилт, чиглэл хөтөлбөр

- Санхүү хяналт шалгалтын асуудал

- Тухайн жилд чуулган хуралдах болчуулганы бэлтгэл, зохион байгуулалтын асуудал

- Чуулганы төлөөлөгчдийн тоог тогтоох

- Бага хурлын гишүүдийг сонгох, нөхөн сонгох

Зүйл 18. МСН-ийн Удирдах зөвлөл

1. МСН-ийн Удирдах зөвлөл нь байнгын үйл ажиллагааг удирдан чиглүүлж сар бүр хуралдана.

2. Хэлэлцэх асуудал:

- Нийгэмлэгийн жил, улирлын ажлын төлөвлөгөө

- Үйл ажиллагааны болон хяналт, шалгалтын асуудал

- Салбар нийгэмлэг байгуулах, бүртгэх

- Цаг үеийн асуудлууд

3. Удирдах зөвлөл нь шийдвэрээ тогтоол протокол гаргаж хэрэгжүүлнэ.

4. Нийгэмлэгийн удирдах зөвлөл нь шаардлагатай бол МСН-ийн ажлын байгууллага (орон тооны гүйцэтгэх захирал, нарийн бичгийн дарга, нягтлан бодогч, сургагч багш зэрэг)-ыг байгуулан ажиллуулж болно.

Зүйл 19. МСН-ийн ээлжит бус хурлууд:

Цаг үеийн шаардлагаар асуудлыг яаралтай хэлэлцэж шийдвэр гаргах зорилгоор МСН-ийн удирдах зөвлөлийн олонхийн саналаар хуралдуулна.

Зүйл 20. Хяналтын зөвлөл

МСН-ийн хяналтын зөвлөлийг нийгэмлэгийн бага хурлаас 5-7, салбар нийгэмлэгийн хяналтын зөвлөлийг бүх гишүүдийн хурлаас 3 хүний бүрэлдэхүүнтэй сонгоно.

Зүйл 21.Хяналтын зөвлөлийн үүрэг:

1. Нийгэмлэг, салбар нийгэмлэгүүдэд дүрэм зааврын хэрэгжилт, бичиг баримтын бүрдэлт, хөтлөлтийг хянах

2. Санхүүгийн байдалд үнэлэлт өгч, татвар хураалт, мөнгө хөрөнгө зарцуулалтын байдлыг шалгаж, дутагдлыг дор бүр арилгах.

Тав. Эрх бүхий хүмүүс

Зүйл 22.  МСН-ийн тэргүүн, дэд тэргүүнийг сонгох

1. МСН-ийн тэргүүн, дэд тэргүүнийг МСН-ийн бага хурлын гишүүдийн саналаар нууц сонгож чуулганы төлөөлөгчид батална.

2. МСН-ийн тэргүүнүүдийн эрх барих хугацаа 4 жил байх ба энэ хугацаанд цаг зуурын болон бусад шаардлагаар өөрчлөгдвөл ээлжит болон ээлжит бус бага хурлаас сонгууль явуулж болно.

3. Олон улсын гэрээ хэлэлцээрт МСН-ийг төлөөлж, тэргүүн, дэд тэргүүн нар гарын үсэг зурна.

Зүйл 23. МСН-ийн удирдах зөвлөлийн  гишүүд

МСН-ийн бага хурлаас МСН-ийн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгоно.

Зүйл. 24. Удирдах зөвлөлийн  гишүүдийн бүрэлдэхүүн

1. Бага хурлын гишүүдийн санаачлагаар МСН-ийн удирдах зөвлөлийн гишүүн 13-15 хүнийг сонгох бөгөөд тэдгээр нь сувилахуйн үйл ажиллагаа стандартыг дэмжсэн ажлууд, тасралтгүй сургалт боловсрол, судалгаа шинжилгээ, хүн хүчний нөөц, санхүү эдийн засаг, нийгмийн чиглэлээр хариуцлага хүлээн удирдах зөвлөлийг бүрэлдүүлэн  ажиллана.(энэ хэсэгт  2008 оны чуулганаар тоонд нэмэлт оруулав)

Зүйл 25. МСН-ийн удирдах зөвлөлийн  гишүүдийн үүрэг

1. Удирдах зөвлөлийн гишүүд нь МСН-ийн удирдах зөвлөлийн гишүүдийн хурлын тогтоолоор хариуцах ажлын чиглэлээ сонгож тухайн чиглэлийн ажлаар МСН-ийн нийт гишүүд салбарын хэмжээнд хариуцлага хүлээсэн захирлын түвшинд ажиллана.

2. Нийгэмлэгийн ойрын ба хэтийн зорилгоор хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах.

3. Нийгэмлэгийн хурлуудын хугацааг товлох, зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах.

4. Салбар нийгэмлэгүүдийг удирдлага арга зүйгээр хангах, тэдний үйл ажиллагаанд хяналт тавих, зохицуулах.

5. Орчин үеийн анагаах ухаан, эмнэлэг, эрүүлийг хамгаалахын ололт амжилтыг сурталчлах, нэвтрүүлэх зорилгоор сувилахуйн ухааны цуврал, мэдээлэл, лекц зэргийг хэвлүүлж гишүүдийн хүртээл болгох, ЭШ практикийн бага хурал, зөвлөлгөөн, семинар зохион байгуулах, гишүүдийн шилдэг бүтээл шалгаруулах.

6. Олон улсын ба гадаад орны сувилагчдын холбоо, нийгэмлэг байгууллагатай харилцаа холбоо тогтоож, ажил хэрэгчээр хамтран ажиллах зэрэг ажил эрхэлнэ.

Зургаа.  Гишүүн салбар нийгэмлэг, түүний бүтэц үйл ажиллагаа

Зүйл 26. Салбар нийгэмлэг

1. Нийгэмлэгийн анхан шатны байгууллагыг нутаг дэвсгэрийн болон үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр салбар нийгэмлэг зохион байгуулж ажиллана.

2. Гишүүний тоо нь 20 ба түүнээс дээш тохиолдолд салбар нийгэмлэг байгуулах ба гишүүдийн тоо хүрэхгүй бол нутаг дэвсгэрийн байршлаар аймаг, дүүрэг, хотын салбар нийгэмлэгт харьяалагдана./(энэ хэсэгт 2013 оны бага хурлаар гишүүний тооны өөрчлөлт оруулав) /

3. Салбар нийгэмлэгийн эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал болно.

4. Өдөр тутмын ажлыг удирдан зохион байгуулах үүрэг бүхий удирдах зөвлөл 5-7 хүний бүрэлдэхүүнтэйгээр дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга, гишүүдийг бүх гишүүдийн хурлаас сонгон ажиллуулна.

5. Салбар нийгэмлэг нь нийгэмлэгийн адил, эрх, үүрэг эдлэнэ. Гэхдээ асуудлыг нийгэмлэгтэй зөвшилцөж, нийгэмлэгээр дамжуулж хамтын шийдвэр гаргана.

6. Нийгэмлэгийн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд бусад мэргэжлийн хүн сонговол 25 хувиас илүүгүй байна.

7. Салбар нийгэмлэгүүд нь үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг жил бүрийн 04 дүгээр сарын 01-нээр дуусгавар болгон МСН-т ирүүлнэ.(энэ хэсэгт 2013 оны бага хурлаар хугацааны өөрчлөлт оруулав)

8. МСН нь санхүүгийн тайланг нэгтгэн улирал бүрийн хуулийн тогтоосон хугацаанд татварын албанд өгсөн байна.  (энэ хэсэгт  2008 оны чуулганаар нэмэлт оруулав)

Долоо. Татвар ба бусад орлого

Зүйл 27. Санхүүжилт

1. МСН нь өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллана.

2. МСН нь санхүүгийн дүрмээ бага хурлаар хэлэлцүүлэн батлуулж, хэрэгжилтэд хяналт тавин ажиллана. (энэ хэсэгт  2008 оны чуулганаар нэмэлт оруулав)

Зүйл 28. Хөрөнгө

Нийгэмлэгийн хөрөнгө нь гишүүдийн татвар, дүрмийн зорилгоо хэрэгжүүлэхтэй холбогдсон аж ахуйн үйл ажиллгаанаас олсон орлого, бусад эх үүсвэрээс бүрдэнэ.

Зүйл 29.Орлого

Орлогын бусад эх үүсвэрт улс, олон нийтийн байгууллага, хувь хүнээс өргөсөн хандив, нийгэмлэгийн  шугамаар зохион байгууулсан алив арга хэмжээний орлого хамаарна.

Зүйл 30. Гишүүний татвар

1. Гишүүний татварын хэмжээг нийгэмлэгийн бага хурлаас тогтооно.

1.1. МСН-ийн гишүүний татвар нь боловсрол харгалзахгүйгээр жилийн 5000 төгрөг байна. /(энэ хэсэгт 2013 оны бага хурлаар гишүүний татварын хэмжээнд өөрчлөлт оруулав) /

1.2. Гадаадад буй МСН-ийн гишүүний жилийн татвар нь  ажиллаж буй бол 100$, суралцаж байгаа бол 50$  байна.

1.1 МСН-ийн дэргэд гишүүдээ дэмжих зорилгоор сан, бусад төвийг байгуулж болох бөгөөд эдгээр нь тухайн чиглэлээр холбогдох хууль, эрхийн хүрээнд бие даасан үйл ажиллагаатай байж болно.   (энэ хэсэгт  2008 оны чуулганаар нэмэлт оруулав)

Зүйл  31. Хөрөнгө зарцуулалт

1. Нийгэмлэгийн санхүүгийн дүрмийг МСН-ийн удирдах зөвлөлийн шийдвэрээр баталж мөрдөнө.

2. Жил бүрийн орлого зарлагыг салбар нийгэмлэг бүрээр хийж тооцно.

3. Салбар нийгэмлэг нь гишүүний татварын 70 хувь, бусад орлогын 55 хувийг МСН-т төвлөрүүлж, өөртөө үлдэх хувиар нь санхүүжнэ. (энэ хэсэгт  2008 оны чуулганаар нэмэлт оруулав)

Найм. Сонгууль

Зүйл 32. Удирдах зөвлөлийн гишүүдэд тавигдах шаардлага

МСН-ийн дэд тэргүүн, тэргүүлэгч гишүүдийг нийгэмлэгийн үйл ажиллагаанд оролцож байх боломж бүхий МСН-ийн идэвхтэн гишүүнээр, хамгийн олон жил ажилласан, ажлын дадлага, ур чадвар бүхий, сувилагч мэргэжилтэй, нийгэмлэгийн бүх гишүүдийн хүндэтгэлийг хүлээсэн хүмүүсээс сонгоно.

Зүйл 33. Санал хураах

1. МСН-ийн Тэргүүн, дэд тэргүүнийг сонгохдоо бага хурлын гишүүдийн сонголтоор чуулганы төлөөлөгчид ил гар өргөн батлана.

2. МСН-ийн удирдах зөвлөлийн гишүүдийн сонгуулийг бага хурлын гишүүдээс нууцаар санал хурааж, хамгийн их санал авсан гишүүнийг сонгоно.

3. МСН-ийн тэргүүн, дэд тэргүүн, зөвлөлийн  гишүүдийн эрхийн хугацааг үргэлжлүүлэн сунгах, дахин сонгох  асуудал чөлөөтэй байна.

Зүйл 34.Сонгуулийн үр дүнг хянах

Сонгуулийн үед бага хурлаас томилогдсон сонгуулийн комисс ажиллан саналуудыг цуглуулан

1. Зөвшөөрсөн

2. Татгалзсан

3. Хүчингүйгэж ангилан нэгтгэж, мэдээлэл хийснээр олонхийн санал авсан сонгогдогчын нэр хүчин төгөлдөр болж, батлана.

Ес. МСН-ийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах

1. МСН-ийн дүрэмд оруулах нэмэлт өөрчлөлтийг урьдчилан бага хурлаар хэлэлцүүлэн тэдний 2/3 хувь нь өөрчлөх саналтай бол МСН-ийн их хурлаар хэлэлцүүлж батална.

2. МСН-ийн дүрэмд оруулах нэмэлт өөрчлөлтийн саналыг салбар нийгэмлэгийн гишүүд, нийгэмлэгийн гишүүд бичгээр удирдах зөвлөлд өгч хэлэлцүүлэн шаардлагатай гэж үзвэл  бага хуралд оруулна.

3. Бүх төрлийн нэмэлт өөрчлөлтийн санал, асуудал нь чуулган, бага хурал хуралдахаас доод тал нь 12 сарын өмнө тавигдсан байна.

Арав. МСН-ийг татан буулгах

1. МСН-ийг татан буулгах асуудлыг нийгэмлэгийн бага хурлаар шийдвэрлэнэ.

2. Татан буулгасан нөхцөлд нийгэмлэгийн хөрөнгийг гишүүдийн үйл ажиллагаанд зарцуулна.

 

Монголын Сувилагчдын нийгэмлэгийн түүхэн товчоо

И-мэйл Хэвлэх PDF

ТАНИЛЦУУЛГА

1996 оны 10 дугаар сард “Сувилахуйн боловсролын удирдлага зохион байгуулалт, иодын дутагдалын эмгэг” сэдвээр НҮБ-ын хүүхдийн сангийн ивээл дор зохиогдсон семинарыг ЭМЯ-наас санаачлан зохион байгуулж 21 аймаг, Улаанбаатар хотын эмнэлгүүдийн ерөнхий сувилагчид, сургуулиудын захирал, багш нарыг оролцуулан хэлэлцэх асуудлын нэгэнд МСН-ын анхны дүрмийг хэлэлцүүлж, МСН-ийг байгуулахаар ярилцаж баталсан болно.

1997 оны 10 дугаар сард Монголын сувилагчдын нийгэмлэг нь Монгол улсын Хууль зүйн яаманд төрийн бус, гишүүддээ үйлчлэх байгууллагын 1008978 тоот регистрээр бүртгүүлэн 23 тоот гэрчилгээ авснаар хуулийн этгээд болж үйл ажиллагаагаа эхэлсэн байна. 

1998 онд Нийгэмлэгийн Салбар нийгэмлэгүүд байгуулагдаж татварын анхны орлогыг Д.Нямсүрэн даргатай Клиникийн нэгдсэн II эмнэлгийн салбар нийгэмлэг санхүүгийн хуримтлалын эхлэлийг тавив. 

1999 онд “Ахмад настны эрүүл мэнд” төслийг МННХ-ээс авч хэрэгжүүлэн 4 сурах бичиг, 1 ном, “Ахмад настны судалгаа”-г хэвлүүлэв. 

2000 оны 5 дугаар сард МСН-ийн анхдугаар бага хурлыг хийж “Сувилагчийн тангараг”, “Сувилагчдын эрхэмлэх ёс зүй”-г батлав. 

6 дугаар сард ОУСН-ийн гүйцэтгэх захирал Ж.Оултон МСН-ийн үйл ажиллагаатай танилцаж, ОУСН-ийн гишүүнээр элсэх эрх олгов. 

10 дугаар сард Сувилагчдын аварга баг шалгаруулах спортын 4 төрөлт тэмцээнийг УБ хотод зохион байгуулж 12 байгууллагын 160 сувилагч оролцож УКТЭ-ийн баг түрүүлэв.

2001 оны 5 дугаар сард “Энэрэнгүй үйлстэн” аяныг зохион байгуулав.

6 дугаар сард Монголын сувилагчдын нийгэмлэг нь Олон Улсын Сувилагчдын нийгэмлэгийн \ОУСН\ гишүүнээр элсэв.

2002 оны 3 дугаар сард Үндэсний хэмжээнд сувилагчдын анхдугаар чуулганыг зохион байгуулан 1500 гаруй сувилагчдыг хамруулав. 

8 дугаар сард Японы Сувилагчдын Нийгэмлэгийн тэргүүн МСН-т айлчилж, эгч дүүсийн харилцаа тогтоов.

6 дугаар сард ЭМ-ийн сайдын 2002 оны 6 сарын 10–ны өдрийн 156 тоот тушаалд санал оруулж сувилагч нар анх удаа мэргэжлийн зэрэг хамгаалах эрхтэй болов.

2004 оны 1 дүгээр сард “Японы Сувилагчийн Нийгэмлэгийн \ЯСН\ урилгаар МСН-ийн удирдах зөвлөлийн 4 гишүүн анхны бие даасан танилцах аялалд оролцов.

2 дугаар сард ОУСН-ийн “Өөрчлөлтийн үеийн манлайлал” сургалт эхлэв. 

8 дугаар сард МСН-ийн Төгсөлтийн Дараах Сургалтыг дэмжих зорилгоор ЯСН-ээс анх удаа “Мэс заслын өмнөх ба дараа үеийн өвчтөнийг сувилах арга зүй” сургалт явуулав. 

2006 оны 4 дүгээр сард Японы парламентийн гишүүн CHIEKO NOHNO болон НҮБ-ын Хүн Амын Сангийн Японы төлөөлөгч KIYOKO IKEGAMI, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Р.Хаган нар МСН-ээр зочиллоо.

ӨНӨӨГИЙН БАЙДЛААР:

2014 онд Монголын сувилагчдын нийгэмлэг нь Тэргүүн 1, Дэд тэргүүн 1, Хариуцлагатай нарийн бичгийн дарга 1, Удирдах зөвлөлийн 15 гишүүн, 50 Салбар нийгэмлэгийн 50 тэргүүнтэйгээр үйл ажиллагаагаа өргөжүүлэн, үргэлжлүүлж байна. МСН нь Улаанбаатар хотноо байрлаж УХТЭ-ийн байранд МСН-ийн өдөр тутмын үйл ажиллагааг явуулж ирлээ.

Өдөр тутмын үйл ажиллагаа, гадаад дотоод харилцаа, сургалт, эрдэм шинжилгээ, хэвлэл мэдээлэлийн олон талт арга хэмжээнүүдийг төлөвлөгөөний дагуу тасралтгүй зохион байгуулж, сувилагчдын эрх ашгийг хамгаалах, мэдлэг чадварыг дээшлүүлэхэд анхаарч ажиллаж байна.


 

Сүүлд шинэчлэгдсэн ( 2014 оны 8-р сарын 13, Лхагва гариг, 02:12 )
 

Монголын Сувилагчдын Нийгэмлэгийн танилцуулга

И-мэйл Хэвлэх PDF

МСН-ийн Тэргүүн                        МСН-ийн Дэд Тэргүүн         МСН-ийн Хариуцлагатай

Д.Нямсүрэн                                     Г.Ганхуяг                          нарийн бичгийн дарга Ц.Мөнхдэлгэр

 

МСН-ийн Удирдах зөвлөлийн гишүүд:

1. Д.Нямсүрэн

2. Г.Ганхуяг

3. С.Алтанбагана

4. О.Сарантуяа

5. Д.Дуламсүрэн

6. Ц.Болормаа

7. Д.Пүрэвдаваа

8. Ж.Сэргэлэнцэцэг

9. Ц.Амаржаргал

10. Б.Алтанцэцэг

11. Л.Амаржаргал

12. Б.Тогтох

13. З.Алимаа

14. Д.Ариунаа

15. Д.Отгонцэцэг

Хяналтын зөвлөл:

Э.Батцэцэг

Н.Баасан

Уранчимэг

 

Монголын сувилагчдын нийгэмлэг

Салбар нийгэмлэгүүдийн тэргүүнүүд

Д/Д

Тэргүүний нэр

Аймаг орон нутгийн нэр

1

Т.Наранцэцэг

Архангай аймаг

2

С.Сунхар

Баян-Өлгий

3

Д.Оюунчимэг

Баянхонгор

4

Г.Үүрийнтуяа

Булган

5

Н.Цэвэлмаа

Говь-алтай

6

Б.Тогтох

Говьсүмбэр

7

Х.Амаржаргал

ДарханУул

8

Н.Дэлгэрмаа

Дорноговь

9

Д.Ариунаа

Дорнод

10

Б.Цэцэгбадам

Дундговь

11

З.Алимаа

Завхан

12

М.Бямбадорж

Орхон

13

Түвшинбаяр

Өвөрхангай

14

Мөнхжаргал

Өмнөговь

15

Ш.Алтансувд

Сүхбаатар

16

Мөнхцацрал

Сэлэнгэ

17

Д.Алтанцэцэг

Төв

18

Буянт

Увс

19

П.Мажигсүрэн

Ховд

20

Г.Амаржаргал

Хөвсгөл

21

Г.Оюунчулуун

Хэнтий

22

Б. Төмөрчөдөр

УНТЭ

23

Шагдар

УХТЭ

24

П.Гүнсэлмаа

УГТЭ

25

Ш.Мөнхцэцэг

ХӨСҮТ

26

Н.Цэцэгмаа

ХСҮТ

27

Г.Алтанпүрэв

БХХСАХНЭ

28

Б.Мөнхмэнд

Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.

29

Б.Батцэцэг

ЦССҮТ

30

Б. Даваахүү

СЭМҮТ

31

Д.Оюунгэрэл

ХУД НЭ

32

Г.Цэцэгсүрэн

ХУД ЭМН

33

Р.Энхцэцэг

34

Мандахгэрэл

УХАГ

35

Биндэр Нэргүй

БЗД ЭМН

36

М.Оюунтунгалаг

Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.

37

Оюунсувд

СБД НЭ

38

С.Батбямба

СХД НЭ

39

Дашпүрэв Туяа

ГССҮТ

40

Л.Баярсайхан

ЭХЭМҮТ

41

Амаржаргал

УХАГ

42

Ц.Мандахзаяа

УХАГ

43

Д.Өсөхцэцэг

УГАГ

44

Батцэцэг

Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.

45

Туул

Баянзүрх эмнэлэг

46

Цолмонтуяа

Сувилахуйн сургууль

47

Жаргал

Хүүхдийн сувилал

48

Б.Оролмаа

БНД НЭ

49

Болд Алтанцэцэг

Налайх дүүрэг НЭ

50

П.Мягмарсүрэн

Ачтан эмнэлэг

51

52

Энхжаргал

Сэргээн засах

Шагдарсүрэн Чанцал

Банзрагч Уранчимэг

Энхтуяа

Энэрэл эмнэлэг

53

Отгонцэцэг

Гялс төв

54

Учралт

НЯТТ

55

Ц.Энх-Амар

Гранд мед

56

Цогзолмаа

Ионсей найрамдал

57

Х.Мөнгөнсувд

Гурван гал

58

Ариунтуяа

Элэг эмнэлэг

 

Сүүлд шинэчлэгдсэн ( 2014 оны 8-р сарын 14, Пүрэв гариг, 02:51 )
 

Мэндчилгээ

И-мэйл Хэвлэх PDF

Зон олныхоо эрүүл энхийн төлөөх нэгэн их үйлсийн төлөө  хүчин зүтгэж буй  мэргэжил нэгтнүүддээ болон дэмжин ажилладаг хамтрагч талууддаа  өөрийнхөө болон хамт олныхоо  нэрийн өмнөөс  мэндчилгээ дэвшүүлж,  эрүүл урт  наслахыг  хүсэн ерөөе.

Дэлгэрэнгүй...
 

Сувилагч, эмнэлгийн бусад тусгай мэргэжилтний хөгжлийн замнал

И-мэйл Хэвлэх PDF

Түүх сөхөхүй...

Монголын сувилагчдын нийгэмлэгийг үүсгэн байгуулагч М.Шагдарсүрэнтэй хөөрөлдөж Сувилахуйн хүн хүчний менежмэнт” судалгааны ажлаас түүхийг сөхөж Уншигч та бүхэнд сонирхолтой, түүхтэй мэдээллүүдийг хүргэж байна.

Сүүлд шинэчлэгдсэн ( 2014 оны 7-р сарын 29, Мягмар гариг, 14:33 ) Дэлгэрэнгүй...
 


Get the Flash Player to see this player.

time2online Joomla Extensions: Simple Video Flash Player Module

Манай сайтын зочид

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр10
mod_vvisit_counterӨчигдөр0
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт10
mod_vvisit_counterӨнгөрсөн 7 хоногт0
mod_vvisit_counterЭнэ сард10
mod_vvisit_counterӨнгөрсөн сард0
mod_vvisit_counterНИЙТ684721
Таны IP: 18.232.147.215
 , 
Өнөөдөр: 4-р сар 20, 2019

Эрүүл Мэндийн яам Эрүүл Мэндийн Хөгжлийн төв Нийслэлийн Эрүүл Мэндийн газар

САНАЛ АСУУЛГА

Та Монголын Сувилагчдын Нийгэмлэгийн талаарх мэдээллийг хаанаас авдаг вэ?

ЦАГ АГААРЫН МЭДЭЭ

Stroy inotur Tourism