Гадаад харилцаа

МСН-ийн гадаад харилцаа

И-мэйл Хэвлэх PDF

Олон улсын сувилагчдын нийгэмлэгийн талаарх танилцуулга /ICN/

Олон Улсын Сувилагчдын Нийгэмлэг

Олон Улсын Сувилагчдын Нийгэмлэг нь 1899 онд байгуулагдсан бөгөөд Щвейцари улсад төвтэй Дэлхийн 130-аад орны Үндэсний Сувилагчдын Нийгэмлэгийг нэгтгэсэн байгууллага юм.

ОУСН нь өвчтөнийг асрах болон хүмүүсийн эрүүл мэндийг дэмжих ажилд сувилахуйн хувь нэмрийг хөгжүүлэхэд үндэсний сувилагчдын нийгэмлэгүүдтэй хамтран ажиллах, тэдний ашиг сонирхлын дагуу мэдээллээр ханган ажиллаж байна.

ОУСН нь Үндэсний сувилагчдын нийгэмлэгүүдийг өргөжүүлэх, тэдгээрийн цаашдын хөгжилтийг дэмжих (эрүүл мэнд, нийгмийн бодлого боловсруулахад сувилагчийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, сувилагчдын эдийн засгийн байдлыг сайжруулах, боловсрол, дадлага, судалгааны ажил), заавар зөвлөмж өгөх, дэлхийн өнцөг булан бүрийн сувилагчдыг харилцаа холбоогоор хангах, ОУ-ын байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх ажлыг хөгжүүлэх, сувилахуйн эрх барих дуу хоолой нь болж, олон улсын түвшинд төлөөлөл нь болж ажилаж байна.

ОУСН нь 4 жилд нэг удаа Их Хурал, 2 жилд нэг удаа ҮСН-ийн тэргүүнүүдийн хурал, жил бүр Азийн ҮСН-ийн тэргүүнүүдийн хурлыг зохион байгуулж байна.

ОУСН нь дараах чиглэлээр бодлогын баримт бичгийг батлан гаргадаг юм.

· Эрүүл мэндийн тусламж үйлчилгээн дэх Сувилагчийн үүрэг

· Эрүүл мэндийн тусламж үйлчилгээн дэх сувилахуйн удирдлага

· Өндөр настны сувилахуй

· Эмэгтэйчүүдийн эрүүл мэнд

· Хорт хавдрын эрт илрүүлэлт ба урьдчилан сэргийлэлэхэд сувилагчийн үүрэг

· Амьдарлын төгсгөлийн шатанд буй өвчтөн, тэдний ар гэрт үзүүлэх тусламж дахь сувилагчийн үүрэг

· Гамшгийн үе дэх бэлэн байдал

· Сувилахуй мэргэжлийн тухай

· Сувилахуйн судалгаа ii. Сувилахуйн үйл ажиллагаан дах эрх мэдэл

· Сувилагчдын эдийн засаг, нийгмийн асуудал

· Сувилахуйн мэргэжилтний албан тушаалын хөгжил

· Сувилагчийн ёс зүй

· Сувилагч, тэдний ажлын цаг

· Сувилагчдын ажлын байрны аюулгүй байдал

· Сувилагчдын хүчирхийлэл, доромжлолын эсрэг

· Хагас цагаар ажиллах ажил олголт

· Эрүүл мэндийн салбар

· Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн хөгжил

· Сувилахуйн тусламж үлчилгээнд шинэ, дэвшилтэт технологийг хэрхэн нэвтрүүлэх, түүнийг ашиглах

· Өвчтөний аюулгүй байдал

· Эрүүл мэндийн салбарын бодлого, шийдвэр гаргах түвшин дэх сувилагчийн оролцоо  Нийгмийн салбар

· Хүүхдийн хүнд хөдөлмөр

· Сувилагч ба хүний эрх

· Хүүхдийн эрх

· Хүрээлэн буй орчин ба сувилагч

· Эмнэлгийн хог хаягдал

ОУСН-ийн ээлжит Их Хурал, Дани улс, Копенхаген хот

/ICN Congress, Copenhagen, Denmark 2001 он

/ОУСН-ийн ээлжит Их Хурал 4 жилд нэг удаа болдог бөгөөд 2001 оны Их Хурлыг Дани улсын Сувилагчдын Нийгэмлэг зохион байгуулсан. Дани улсын Копенхаген хотод болсон Их Хурлаар МСН-ийг ОУСН-ийн гишүүнээр элсүүлж, тэмдэг гэрчилгээ олгов. Монголын сувилагч нар Олон Улсад бүртгэлтэй болов.

/Оролцогч: МСН-ийн тэргүүн С.Алтанбагана/


Азийн үндэсний сувилагчдын нийгэмлэгийн тэргүүнүүдийн хурал

/AWFF, Hong-kong 2002 он/

/Оролцогч: МСН-ийн тэргүүн С.Алтанбагана,

дэд тэргүүн Д.Дуламсүрэн/

Жил бүр Азийн үндэсний сувилагчдын нийгэмлэгийн тэргүүнүүдийн хурал болдог

бөгөөд 2002 онд Хон-Koнг улсад 2002 оны 11 сарын 28-29- ны өдрүүдэд болсон.

Энэ хуралд Хон-Koнг, Макао, Тайланд, Тайвань, Япон, Солонгос, Монгол, Филиппины

сувилагчдын нийгэмлэгийн тэргүүн, дэд тэргүүн нар оролцоо. Уг хурлыг Хон-Koнг,

Макаогийн сувилагчдын нийгэмлэг, ОУСН-тэй хамтран зохион байгууллаа. Хурлаар

хэлэлцсэн асуудлууд:

1. Сувилагчдын тулгамдсан асуудлууд

2. Сувилахуйн статистик мэдээ

3. 2001-2002 онд гарсан гол ололтууд

4. Улс төрийн идэвх, өрсөлдөөн, боломжууд

5. Азийн орнуудын сувилахуйн салбар дахь шинэ ололтууд

6. Ажлын байрны аюултай байдлууд

Ирээдүйн чиг хандлагаа тодорхойлох, дараагийн 3 жилийн чиг хандлагыг тодорхойлох - Зэрэг асуудлуудаар асуудал дэвшүүлэн харилцан ярилцаж нэгдмэл нэг бодлого чиглэлийг гаргах зорилт тавьж ярилцсан. ОУСН-ийн зөвлөх Dr. Mireille Kingma, ОУСН-ийн III дэд тэргүүн Yu-Mei Y.Chao оролцож ОУСН-ийн чиг хандлагын талаар сэдэв бүрд тайлбар хийж ярилцлагын үеэр гарсан тулгамдсан асуудлуудад хариулт өгч адараагийн 3 жилд улс орнуудын нийгэмлэгүүдийн өмнөө тавьсан зорилтуудыг тодорхойлов.

Азийн үндэсний сувилагчдын нийгэмлэгийн тэргүүнүүдийн хурал

/AWFF, BangKong, Tailand 2004 он/

2004.11.25-27

/Оролцогч: МСН-ийн Х.Н.Б.Дарга Д.Баярхүү, Монголын Сувилагчдын Нийгэмлэг Танилцуулга

Alliance of Asian Nurses Association’s forum /AANA, BangKong, Thailand 2004 он/

“The ICN Asia Workforce Forum”

Тайланд улсын Бангкок хот дахь Чулалонкорн их сургуулийн “SASA International House” –д болж өнгөрөв. Тус хуралд ОУСН-ийн Сувилахуй, эрүүл мэндийн бодлогын зөвлөх Dr Mirellie Kingma, ОУСН-ийн дэд тэргүүн /III/ Yu-Mei Y.Chao, Хон-Конг, Индонези, Япон, БНСУ, Макао, Монгол, Филиппин, Сингапур, Тайланд, Тайвань улсын Сувилагчдын нийгэмлэгүүдийн төлөөлөгчид оролцов. Ажиглагчаар Японы Сувилагчдын нийгэмлэгийн гадаад харилцааны албаны дарга, ерөнхий менежер, Макаогийн сувилагчдын нийгэмлэгийн нарийн бичгийн дарга, удирдах зөвлөлийн гишүүн, нийт оролцогч - 20, ажиглагч - 4 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа эхэлсэн.

Хэлэлцсэн асуудлууд:

1. ОУСН-т ирүүлсэн Сувилагчдын ажиллах хүчний асуудал

2. Ажлын байран дахь аюулгүй байдал

3. Стратегийн бодлого

4. Хоёр талын гэрээ хэлэлцээр

5. Сувилагчдын гамшгийн үеийн нийгмийн хангамж

6. Гамшгийн үе дэх сувилахуй

7. PR/ Training of spokes persons

Сувилагч нарт зориулсан албан ёсны spokesperson-ийн сургалт

8. Mobilization of Volunteers/ сайн дурынхан ба дайчилгаа

9. Сувилагчийг үр дүнтэй ажиллуулах

“Зүүн азийн орнуудын чуулга уулзалт 2005” / The 6th ICN Asia workforce forum 2005. Singapore / 2005.11.24-25

/Оролцогч: МСН-ийн УЗ-ийн гишүүн Г.Норовоо /

/МСН-ийн УЗ-ийн гишүүн С.Батбямба /

Тус хуралдаан нь сингапурын нийгэмлэгийн байранд 2005-24-25-ны өдрүүдэд болсон ба Гонконг, Индонези, Япон, Солонгос, Макао, Малайз, Монгол, Филиппин, Сингапур, Тайвань, Тайланд зэрэг орны сувлагчдын нийгэмлэгийн тэргүүн болон дэд тэргүүн, удирдах зөвлөлийн гишүүн 21 хүн, ажмиглагчаар 8хүн оролцоо. Сургалтыг удирдахаар ОУСН-ийн зөвлөх Мирелле Кинма ирж орлцон хурлыг удирдан зохион байгууллаа.

Хэлэлцсэн асуудлууд:

1. Үндэсний сувилагчдын нийгэмлэгүүдийн тулгамдаж буй асуудлууд

2. Сувилагчийн цалин хөлс

3. Сувилахуйн бие даасан байдал

4. Зүүнд шархдах

5. Сургалтын хэсэг.

6. Лиценз, мэргэжлийн эрх Япон, Солонгос, Гонконгийн мэргэжлийн эрх олгох үйл ажиллагааны тухай

7. Мэргэжлийн алдаа

Олон улсын сувилагчийн солилцоо Өндөр настны сувилахуйн тусламж үйлчилгээ” / Elderly nursing care, JNA, Japan. Tokyo./

2006.01.21-26

/Оролцогч: МСН-ийн УЗ-ийн гишүүн Г.Норовоо /

/МСН-ийн УЗ-ийн гишүүн О.Сарантуяа/

/ МСН-ийн УЗ-ийн гишүүн Б.Мягмар /

/МСН-ийн УЗ-ийн гишүүн Э.Батцэцэг/

Сургалтын чиглэл:

Өндөр настаны сувилахуй

Сувилахуйн удирдлага

Сувилахуйн болосрол боловсрол

Холбогдох дадлага ажлууд

Суралцсан чиглэлүүд сувилахуй

 

1. ЯСН-ийн үйл ажиллагаа

2. Өндөр настаны сувилахуйн талаар баримталж буй бодлого

3. Өндөр настанд үзүүлж буй нийгмийн халамж үйлчилгээ

4. Японы хүн амын нас, гэр бүлийн бүтэц

5. ӨН-г сувилах мэргэжилтэн бэлтгэж буй тогтолцоо

6. Эмэгтэйчүүдийн хорт хавдар

7. Сувилгааны албаны үйл ажиллагаа, хяналт, ТД сургалтын тогтолцоо

8. Өрхийн эмнэлгийн үйл ажиллагаа-гэрийн сувилгаа

Танилцсан эмнэлэг байгууллага

1. JNA-ЯСН

2. St.Lukes-ийн Сувилагчийн их сургууль

3. Тохагийн их сургуулийн төв эмнэлэг

4. Токиогийн Метрополитан өндөр настаны эмнэлэг

5. Ичикава мужийн эрүүл мэндийн төв Өндөр настаны хэсэг

6. Омотэсандогийн сувилагчийн төв

Сүүлд шинэчлэгдсэн ( 2014 оны 8-р сарын 14, Пүрэв гариг, 12:56 )
 


Get the Flash Player to see this player.

time2online Joomla Extensions: Simple Video Flash Player Module

Манай сайтын зочид

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр8
mod_vvisit_counterӨчигдөр0
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт8
mod_vvisit_counterӨнгөрсөн 7 хоногт0
mod_vvisit_counterЭнэ сард8
mod_vvisit_counterӨнгөрсөн сард0
mod_vvisit_counterНИЙТ684719
Таны IP: 18.232.147.215
 , 
Өнөөдөр: 4-р сар 20, 2019

НЭВТРЭХ


Эрүүл Мэндийн яам Эрүүл Мэндийн Хөгжлийн төв Нийслэлийн Эрүүл Мэндийн газар
Stroy inotur Tourism